Кристофер Колумб 1498 оны энэ өдөр Тринидад арлыг нээжээ. Арал дээр Аравакын индианчууд, карибчууд амьдарч байжээ. XVI зуунаас Испаничууд тус арал дээр суурьшиж, XVI-XVII зуунд Африкаас боолууд авчирсан байна. Улмаар 1962 онд тусгаар тогтнож, 1976 онд Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улсыг байгуулсан юм. Тринидад эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр Латин Америкт дээгүүр ордог улс төдийгүй олон улсын бизнесийн хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлж чадсан. Мөн Карибын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн тэргүүлэх үйлдвэрлэгч бөгөөд эдийн засаг нь эдгээрээс хамааралтай байдаг. Хүнсний бүтээгдэхүүн, ундаа, цемент экпортлодог. Тринидад нь бүс нутгийнхаа санхүүгийн төв бөгөөд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжжээ.
1813 он Британичууд Нью-Йорк муж руу довтолжээ.
1893 он Хенри Перк буудайн шинэ сортыг патенталсан байна.
1901 он Абрахам Кюпер Нидерландын Тэргүүн сайд болжээ.
1928 он Анхны хар арьст эмэгтэй тамирчин олимпийн алтан медаль хүртсэн байна. Этиопын тамирчин Абеке Акила хөл нүцгэн марафонд оролцож, түрүүлсэн түүхтэй.
1951 он Японы Japan Airlines компани байгуулагджээ.