Өргөө” кино театр кино үзсэн үзэгчдээсээ сар бүр “Супер азтан”-г тодруулж байгаа. Аравдугаар сарын супер азтан “My little pony” киног үзээд, тасалбарын зургаа Өргөөгийн албан ёсны хуудаснаа байршуулах болзолт уралдааныг ээж, охидуудын дунд зарласан юм. Ингээд азтан DYERBERG/KERN брэндийн ХОЁР САЯ төгрөгийн үнэ бүхий чамин гоёлын эзнээр Г.Цэлмэг болон түүний охин Б.Хүслэн нар тодорлоо.
Азтанг өчигдөр /11.01/ тодруулж, өнөөдөр хоёр сая төгрөгийн үнэ бүхий DYERBERG/KERN брэндийн гар хийцээр урласан, Swarovski шигтгээтэй, ээмэг ,зүүлт, бөгжний хослолыг гардуулан өглөө.
Ээж Г.Цэлмэг, охин Б.Хүслэнгийн хамт “Өргөө-2” салбарт “My little pony” киног 10-р сарын 17-ны өдөр үзсэн бөгөөд уралдаан зарлагдсаныг мэдээд, тасалбарын зургаа оруулсан байна. Ийнхүү санамсаргүй байдлаар woobox-оор азтан тодорсон юм.
Энэ аянд есдүгээр сард KINGSMAN киног үзээд Premier tailor брэндээр 1.5 сая төгрөгийн хослол хийлгэх азтанаар Д.Нямдэлгэр тодорсон юм. Тэгвэл энэ 11-р сард Thor: Ragnarok киног үзсэн үзэгчдээс тодорсон азтан United colors of benetton брэндийн 1.5 сая төгрөгийн хувцас авах эрхтэй болох юм байна.