Нүүр хуудас Нийгэм Өргөө” кино театрын 10 сарын “Супер азтан” тодорлоо

Өргөө” кино театрын 10 сарын “Супер азтан” тодорлоо

194
0

Өргөө” кино театр кино үзсэн үзэгчдээсээ сар бүр “Супер азтан”-г тодруулж байгаа. Аравдугаар сарын супер азтан “My little pony” киног үзээд, тасалбарын зургаа Өргөөгийн албан ёсны хуудаснаа байршуулах болзолт уралдааныг ээж, охидуудын дунд зарласан юм. Ингээд азтан DYERBERG/KERN​ брэндийн ХОЁР САЯ төгрөгийн үнэ бүхий чамин гоёлын эзнээр Г.Цэлмэг болон түүний охин Б.Хүслэн нар тодорлоо.

Азтанг өчигдөр /11.01/ тодруулж, өнөөдөр хоёр сая төгрөгийн үнэ бүхий  DYERBERG/KERN​ брэндийн гар хийцээр урласан, Swarovski шигтгээтэй, ээмэг ,зүүлт, бөгжний хослолыг гардуулан өглөө.

Ээж Г.Цэлмэг, охин Б.Хүслэнгийн хамт “Өргөө-2” салбарт “My little pony​” киног 10-р сарын 17-ны өдөр үзсэн бөгөөд уралдаан зарлагдсаныг мэдээд, тасалбарын зургаа оруулсан байна. Ийнхүү санамсаргүй байдлаар woobox-оор азтан тодорсон юм.

Энэ аянд есдүгээр сард KINGSMAN киног үзээд Premier tailor брэндээр 1.5 сая төгрөгийн хослол хийлгэх азтанаар Д.Нямдэлгэр тодорсон юм. Тэгвэл энэ 11-р сард Thor: Ragnarok киног үзсэн үзэгчдээс тодорсон азтан United colors of benetton брэндийн 1.5 сая төгрөгийн хувцас авах эрхтэй болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here