Нүүр хуудас Нийгэм Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “НОГООН ПАСПОРТ” аян эхэлнэ

Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “НОГООН ПАСПОРТ” аян эхэлнэ

355
0
nogoon_passport
Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх "НОГООН ПАСПОРТ" аян эхэлнэ

БОАЖЯ-ны сайдын санаачилгаар тус яамны харьяа “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төв, Төв аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Ногоон паспорт” аяныг өрнүүлэхээр болжээ.

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал суулгах зорилго бүхий уг арга хэмжээний нээлтэд Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, БОАЖЯ-ны харъяа “Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтэн С.Бямбабаяр болон Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар, ахлах ангийн 210 сурагч оролцсон юм.

“Хандлагаа өөрчилье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус аяны нээлтийн үеэр сурагчдад байгаль орчны талаар болон хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх сургалтыг зохион байгуулж сурагч тус бүрт “Ногоон паспорт”-ыг гардуулан өглөө.

Ногоон паспорттай сурагч бүхэн байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд нээлттэй оролцох нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу байгаль орчны даац чадамжид суурилж, хүний үйл ажиллагааны доройтлыг хязгаарлан, зүй зохистой ашиглах,

нөхөн сэргээх байгаль орчныг хамгаалах, иргэдийн санаачилгыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлж ногоон хөгжлийг хангах зорилтыг үндэслэн Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Манай аймгийн хувьд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль тус бүрт “Эко клуб” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус клубын гишүүн хүүхдүүд эх дэлхий, байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here