Нүүр хуудас Нийгэм Өөдлөх айл үүднээсээ хэмээн “ХОГГҮЙ ХАН-УУЛ 2018” аян эхэллээ

Өөдлөх айл үүднээсээ хэмээн “ХОГГҮЙ ХАН-УУЛ 2018” аян эхэллээ

182
0
хоггүй хан уул
Өөдлөх айл үүднээсээ буюу "ХОГГҮЙ ХАН-УУЛ 2018" аян эхэллээ

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд урин хаврыг угтан “Хоггүй Хан-Уул 2018” аяныг эхлүүллээ.

Хоёр сарын хугацаанд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жилийн тухайд “Хоггүй Хан-Уул” аяныг 14-р хороо, Өлзийт хорооллоос эхлүүлж барилгын материалын хаягдал, малын сэг зэмийн овоолго бүхий үүсмэл хогийг цэвэрлэснээр эхэллээ. 14-р хорооны нутаг дэвсгэрийг үүсмэл хог хаягдлаас салгахад хог ухах, ачих, түрэх зориулалт бүхий нийт 15 автомашин, техник хэрэгслийг ашигласан бөгөөд цаашид малын сэг зэмийг ил задгай хаяж буй малчид болон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллах юм.

 

Энэ жилийн тухайд ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хур хогыг ачиж тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here