Нүүр хуудас Нийгэм “БИД НЭГ ГЭР БҮЛ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“БИД НЭГ ГЭР БҮЛ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

214
0

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт 2016 онд хийсэн ажлын тайлан, сахилгын зөвлөгөөний хурлаа хийж, энэ оны ололт, амжилт болон цаашид анхаарах зүйлсээ дүгнэв.

Энэ үеэр хэлтсийн алба хаагчдынхаа гэр бүлийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсох “Бид нэг гэр бүл” үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Октябрь “Хэлтсийн алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг урьж, тэдний санал хүсэлтийг сонсож боломжоор нь 2017 оныхоо үйл ажиллагаанд тусгахыг зорьж байгаа юм. Мөн цаг, наргүй ажилтай  цагдаагийн албыг гэр бүлийнхэнд нь зөвөөр ойлгуулж, цэгцтэй ойлголт өгөх үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн алба хаагчдын амьдрал, ар талыг дааж явдаг гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэлээ.

Алба хаагчдын ар гэрийнхэний сонирхосон асуултад хэлтсийн дарга болон даргын зөвлөлийн гишүүд хариулж, бичгээр саналыг нь хүлээн авчээ. Мөн гурван алба хаагчийн гэр бүлд  “Баярын бичиг”, мөнгөн шагнал гардуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here