Нүүр хуудас Нийгэм “Талын түмэн адуу 2018” арга хэмжээний үеэр 50 саяын борлуулалт хийв

“Талын түмэн адуу 2018” арга хэмжээний үеэр 50 саяын борлуулалт хийв

286
0
aduu
“Талын түмэн адуу 2018” арга хэмжээний үеэр 50 саяын борлуулалт хийв

11-р сарын 2-4-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдсан “Талын түмэн адуу” фестивалийн үеэр тус аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ-аас “Нэг суурин-Нэг бахархал” орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм байна.

Уг үзэсгэлэнд 19 иргэн гар урлал бэлэг дурсгал, цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүний төрлөөр оролцож 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд Бэрх хотын үйлдвэрлэгч Г.Отгонжаргал, М.Мөнгөнбагана нар шилдгээр шалгарчээ.

“Талын түмэн адуу” фестивалийг 2000 гаруй гадаад дотоодын жуулчид хүрэлцэн ирж сонирхжээ.

Хэнтий аймгийн хувьд аялал жуулчлалын нөөц арвин аймгийн нэгд тооцогддог бөгөөд Дадал суманд баригдах Чингис хааны цогцолборыг түшиглэн гадаад, дотоодын аялагч жуулчдыг татах маршрут бий болгохыг зорьж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here