Нүүр хуудас Нийгэм “Төсөөллөө биелүүлцгээе” Цахим спортын үзэсгэлэн,тэмцээн болж байна.

“Төсөөллөө биелүүлцгээе” Цахим спортын үзэсгэлэн,тэмцээн болж байна.

299
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийг харуулдаг “ICT-EXPO-2017”  үзэсгэлэн  Сүхбаатарын талбайд  11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн энэ жилийн уриа “Төсөөллөө биелүүлцгээе”. Үзэсгэлэнд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй 60 орчим байгууллага оролцож байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг тайлбарлаж буй асар дундаас Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болж буй хэсэг хамгийн олон үзэгчтэй байлаа. Энэ үеэр Монголын Цахим спортын хөгжлийн холбооны ерөнхий нарийн бичигийн дарга О.Тэмүүжингээс тэмцээний талаар тодруулсан юм.                 Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь жилдээ болж байна. Энэ жилийн тэмцээн маань “ICT-EXPO-2017” үзэсгэлэнтэй нэгдэж өргөн хүрээг хамарч байгаад баяртай байна. Манай тэмцээн “DOTA-2”, “CS*GO”, “League legends” гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байна. Тэмцээний нэгдүгээр шатанд орон нутаг болон нийслэлийн 120 багий 700 орчим тамирчин өрсөлдсөн. Эдгээр тамирчдаас “ICT-EXPO-2017” үзэсгэлэн үргэлжлэх хугацаанд буюу 9 сарын 15-17-нд 12 баг финалийн шатанд өрсөлдөнө.

Тэмцээн эхлэхийг хүлээн үзэгчид дэлгэц ширтэн сууцгаана. Харин тамирчид бэлтгэл сургуулилтаа хийцгээж байлаа. Энэ үеэр “Mogul” багийн ахлагч А.Хурц : Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн жил тасралтгүй оролцож байна. Тэмцээн маань сүүлийн үед залуус цахим спортыг түлхүү сонирхдог болсон, “ICT-EXPO-2017” үзэсгэлэнтэй цуг болж байгаа гэдэг утгаараа үзэгч олонтой байна. Манай баг 2015 онд Улсын аварга болсон, 2016 бас чамгүй амжилт үзүүлсэн.

Финалийн шатанд 12 баг өрсөлдөнө. Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог багуудын чадвар сайжирсан нь тэмцээн  сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна.

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here