НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт боллоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв. Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт боллоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв. Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн нүүрсний хэрэглээг хязгаарлах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна” гэлээ.