Нүүр хуудас Нийгэм “Model UN” буюу Жишиг НҮБ бага хурал зохион байгуулагдаж байна

“Model UN” буюу Жишиг НҮБ бага хурал зохион байгуулагдаж байна

312
0
Model UN
Model UN
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ой болж байгаа.

Эдгээр ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сургуулиудын оюутан, залуусын дунд Мини НҮБ арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд МУИС-ийн ОУХНУС, Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг үндэсний их, дээд сургуулиудын 150 гаруй оюутан, залуус оролцож, мэдлэг боловсрол, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here