Нүүр хуудас Нийгэм Антибиотекийн замбараагүй хэрэглээ

Антибиотекийн замбараагүй хэрэглээ

475
0
Антибиотекийн замбараагүй хэрэглээ
Антибиотекийн замбараагүй хэрэглээ
ЭМЯ-ны сайдын тушаалаар хүчтэй антибиотик болон өндөр тунтай витамины төрлийн эм бэлдмэлийг жоргүй олгохгүй гэж заасан байдаг. Халуун бууруулах болон өвчин намдаах, үрэвсэл дарах бага тунтай эмүүдийг жоргүй олгож болдог байна.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жоргүй антибиотик олгохгүй гэсэн журам гарч байгаа ажээ.  Энэ хүрээнд эмийн санч эм зүйч нарыг сургалтад хамруулж, тангараг өргүүлсэн байна.

Манай улсын иргэд ихэвчлэн дур мэдэн эм авах хандлагатай байдаг. Эмчин зөвлөгөөгүй дур мэдэн эм авч хэрэглэх нь гаж нөлөө үүсгэх магадлал өндөр байдаг. Дэлхий нийтээрээ “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” гэсэн аян өрнүүлж байгаа бөгөөд энэ нь хүмүүсийг зөв дадал зуршилд суулгах болон мэдээлэл өгөх гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой юм. Мөн эмийн “цахим жор” төсөл хэрэгжүүлэхээр төсөв нь батлагдсан, туршилтын шатандаа явж байгаа гэнэ. Уг төсөл хэрэгжиж эхэлвэл эмийн хяналтыг чангаруулах гаж нөлөө болон үйлчлэл, эмийн сангуудыг хянах боломж бүрдэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 700 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо байдаг ба эдгээр эмийн сангуудад бүгдэд нь хүрч хяналт тавьж чаддаггүй байна.

Эмийн сан эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эм олгох үүрэгтэй. Гэтэл өөрсдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс жоргүй эм олгосоор ирсэн. Эмийн сангийн эмзүйч нар нэмэлтээр зөвлөгөө хэрэглэх заавар өгөх үүрэгтэй байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here