Нүүр хуудас Нийгэм 1000 машины зогсоолын худалдаа…

1000 машины зогсоолын худалдаа…

724
0
1000 машины зогсоолын худалдаа...
1000 машины зогсоолын худалдаа...
1000 машины зогсоолын худалдаа эрхлэгчид жагсаж байна
Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу автомашины захтай холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид уландаа гишгэж, хууль зөрчиж байна гэж жагсаал зохион байгуулж байна.
2007 оноос хойш 300 гаруй худалдаа эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр “Даяар хас” компанийг байгуулан нэг тэрбум гаруй төгрөгөөр “1000 машины зогсоол”-ыг тохижуулж.
Мөн гурван шатны шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчдийн талд гарсан талаар худалдаа эрхлэгч нар хэлж байна.
Баяр ёслолын үеийг далимдуулан Төмөр замыг цагдаа нарыг дайчилж шөнө оройн цагаар мянган машины зогсоолыг хүчээр суллаж авахаар бэлтгэж байгааг худалдаачид хэллээ. Тиймээс хууль зүйн сайд энэ хууль бус үйлдэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Цаашид шүүхийн шийдвэрийг төр нь эрх баригчид биелүүлэхгүй бол худалдаачид тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here