Нүүр хуудас Нийгэм 14 иргэний цогцсыг олоод байна.

14 иргэний цогцсыг олоод байна.

121
0

Эрлийн бүлэг 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсон бөгөөд амиа алдагсдын тоо 14-д хүрлээ. ОБЕГ-ын аврагчид үлдсэн гурван хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Эрлийн бүлэг 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

 

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлж байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олжээ.

 

Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна.

Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.

Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.

Өчигдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг  11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here