Нүүр хуудас Нийгэм 2016 оны баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

2016 оны баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

253
0

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан төлбөрийн баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр 00.00 цагаар дуусна.

Иймд бүртгүүлж амжаагүй баримтуудаа ebarimt.mn цахим хуудас болон аппликэйшн ашиглан бүртгүүлээрэй.

Та заасан хугацаанаас хойш баримтаа бүртгүүлбэл систем хүлээн авахгүй. Баримтаа бүртгүүлснээр төлсөн нийт НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг ирэх дөрвөн сард авах боломжтой.

Мөн таны бүртгүүлсэн баримтын дүнд үндэслэн, танд бараа, үйлчилгээ үзүүлсэн ААН-ийн улсад төлөх татварын хэмжээг тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here