Нүүр хуудас Улс төр “ЭВТЭЙ ТАВ”-ЫН УУЛЗАЛТ ӨВӨРХАНГАЙД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ЭВТЭЙ ТАВ”-ЫН УУЛЗАЛТ ӨВӨРХАНГАЙД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

191
0

Ардчилсан намын шинэчлэлийн түлхүүр болох намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Өнөөдөр нэр дэвшигчдийн Өвөрхангай аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байна. Орон нутагт хийгдэж байгаа энэхүү уулзалтууд нь намын даргыг нээлттэй, ил тод, эрх тэгш, ардчилсан зарчимаар сонгох хамгийн том компанит ажил болж байгаа юм.

Бүх нэр дэвшигчид нь Ардчилсан намд удирдах ажил хийж байсан туршлага, мэдлэгтэй, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, улс төрд өөрийн хийсэн бүтээсэн зам мөртэй, өөр өөрсдийн улс төрийн түүхтэй эрхэмүүдийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд, партизанууд нь хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Тэд шинэчлэлийн төлөө хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулж журмын нөхөдтэйгээ уулзаж байгаа нь энэ. Намын анхан шатны нэгжээс ирсэн гишүүд орон нутгийнхаа байр байдлыг танилцуулан цаашид хамтран ажиллахаа мэдэгдэж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт байгаа онцлог, нэн тэргүүнд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлын талаар санал бодлоо солилцож байна.

Намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу 5 уулзалт тутамд сугалаагаар шодон мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулах дарааллыг тогтоож байгаа. Өнөөдөр 3 дах удаагийн шодолт болж Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг гэсэн дарааллаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр боллоо.

Энэ үеэр тэднийг хүндэтгэн Аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал хэлэхдээ:

  • 2016 он аймгийн Ардчилсан намд илүү ихийг сануулсан, дотроо шинэчлэл хийх ёстойг ойлгуулсан сонголтыг ард түмэн хийсэн. Манай намын гишүүд, нэр дэвшигчдээс ирээдүйрүүгээ чиглэсэн асуулт асуун халуун яриа өрнүүлэн ярилцахыг хүсч байна. 

Мөн тэрээр нэр дэвшигчиддээ хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан идээг барин амжилт хүслээ. Ийнхүү яг одоо Өвөрхангай аймагт Ардчилсан намын даргад нэр дэвшигчид  уулзалтаа хийж, халуун яриа өрнүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here