Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 11, Лхагва гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 11, Лхагва гараг, Дорнын зурхайд

95
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.11, Лхагва гараг

Билгийн тооллын 21, Буд гараг

Наран ургах шингэх: 07.05-18.12

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал  өвчин ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here