НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.21, Бямба гараг
Билгийн тооллын 2, Санчир гараг
Наран ургах шингэх: 07.19-17.53
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөх
Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.