НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын 10 сарын 31, Мягмар гараг
Билгийн тооллын 11, Ангараг гараг Наран ургах, шингэх: 07.41-17.37 Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хурьцахуй |
|
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болно. |