7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11, 12-нд Алтай салбар уулсаар, 13, 14-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 13, 14, 17-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 15, 16-нд зарим газраар 16-18м/с м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 10-15 градус, бусад хэсгээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна .
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Арц Богдын өвөр хооолойгоор, 14, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.