Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 9, Бямба гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 9, Бямба гараг, Дорнын зурхайд.

332
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.9, Бямба гараг

Билгийн тооллын 18: Санчир гараг

Наран ургах шингэх: 06.20-19.17

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Өнөөдөр  үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хийх, нялхсын хурим хийх, хий морийн дарцаг хийсгэх зэрэгт сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай .Хол газар яваар одогсод урагш мөрөө гөргөвөл зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here