Нүүр хуудас Нийгэм Cэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий…

Cэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий…

333
0
Cэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий...
Cэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий...

Өчигдөр МСНЭ-ийн 17 дугаар Их хурал болсон билээ. Уг хурлаар салбарынхаа дотоод асуудал болоод цаашид авч хэрэгжүүлэх, бодлого, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байсан. Гэсэн ч өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн Их хурал халуун болж өндөрлөлөө. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч гурав нь хурлын явцын дунд “Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” хэмээн эсэргүүцэж хурлыг орхин гарсан юм.

Тухайлбал, МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нар тус тус нэрээ дэвшүүлээд байсан ч М.Наранбаатар, Э.Долгион, Б.Түвшинтөгс нар тус хурлыг орхин гарснаар Х.Мандахбаяр өрсөлдөгчгүй үлдсэн гэхэд болно.

Харин заалнаас ТВ-2 сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн юм.

Мөн өчигдрийн хурлын мандатыг МСНЭ-ийн гишүүн болоод, гишүүнчлэлгүй олон сэтгүүлч авч, тус хуралд оролцож чадаагүй юм. Хурлын мандатыг 100-400 мянган төгрөгөөр шаглаж зарж байна хэмээн залуу сэтгүүлчид шүүмжлэн бичсэнийг МСНЭ-ээс үгүйсгэж байсан ч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “МСНЭ ийн их хуралд оролцож үг хэлэх эрхийн мандат сая төгрөгт хүрлээ. Маргааш би сая төгрөг төлж авсан мандатынхаа эрхийг эдэлж үгээ хэлнэ. Ямар үнэтэй үг хэлэх эрх вэ. Би Монголын сэтгүүл зүйд 20 жил ажиллахдаа сэтгүүлчдийнхээ байгууллагынхаа хуралд оролцох эрхийн төлөө ингэж мөнгө төлнө гэж төсөөлсөнгүй явлаа.

Маргааш МСНЭ ийн хурал дээр өөр бусад зүйлийг баримттайгаар яринаа, миний муусайн сэтгүүлч найзуудаа” хэмээн бичиж уг маргааныг эцэслэсэн юм.

Хурлын үеэр анхаарал татсан нэг асуудал бол МСНЭ-ийн дүрмийн 1.6-д байсан “МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна” гэсэн заалтыг хассан нь маш их шүүмжлэл дагуулав. Ингээд сэтгүүлчдийн тал нь хурлыг орхин гарсны дараа “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар сонгогдсон юм. Тэрбээр, мөрийн хөтөлбөртөө

Мэргэжлийн хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэх,
-Cэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх,
-Сэтгүүлчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх,
-Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч 1000 сэтгүүлчийн орон сууцны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх
-Эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулах
-Cэтгүүлзүйн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах
-МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах
-МСНЭ-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилтуудыг амлалт болгон тусгажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here