Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийт хүн амын эрүүл мэндэд онц ноцтой хор учруулж байгаа билээ.
НҮБ-д Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүссэн иргэдийн тоо нэмэгдэж байна.
Үхлийн аюултай хорт утаанаас салахын тулд дэлхий нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ буюу change.org-т Монголын иргэн өргөдлөө гаргажээ. Үүнийг дэмжиж буй иргэдийн тоо хоёр өдрийн дотор 35 мянгад хүрсэн байна.
Та бүхэн change.org-т нэгдэхийг уриалж байна.