Нүүр хуудас Нийгэм Xотын Ерөнхий менежер Улаанбаатар смарт

Xотын Ерөнхий менежер Улаанбаатар смарт

206
0
Xотын Ерөнхий менежер Улаанбаатар смарт
Xотын Ерөнхий менежер Улаанбаатар смарт

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад албаны хүмүүс Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн Шуурхай үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, орлогч дарга Г.Доржпалам, Улаанбаатар смарт  карт ХХК-ий Ерөнхий захирал  Юүн Жун И,  гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, болон бусад албаны хүмүүс оролцож, нийслэлийн нийтийн тээврийн салбарт хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудал, иргэдээс ирж байгаа гомдол санал болон  тус компаний зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгсөн юм.

x2t805tik9 Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

Улаанбаатар хотын зүгээс  нийтийн тээврийн үйлчилгээний цэг байгуулах  саналыг хүлээн авч удаа дараа хэлэлцэж байсан. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, боловсронгуй болгох, зарим үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ үйлчилгээний цэгээс иргэд мэдээлэл авдаг, мөн картаа цэнэглүүлдэг, ямар автобусанд суух чиглэлээ хардаг, бүрэн камержуулалт хийгдсэн зэрэг  давхар үйлчилгээнүүдтэй байвал иргэдэд ашигтай. Нийслэлийн зүгээс хориглосон байршлуудаас бусад газарт хамтран ажиллахад бэлэн байна. Нийтийн  тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжинэ. Та бүхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд  бидний  зүгээс хамтран ажиллахад бэлэн байна.” хэмээлээ.

Улаанбаатар смарт карт ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И:

srj6u6syvh Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

Манай компани  бусад улс орнуудад үйлчилгээ явуулдаг туршлагатай компани.  Нийтийн тээврийн цахим үйлчилгээ хэрэгжсэнээр  иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх ёстой.  Бидний зүгээс санал болгож байгаа  үйлчилгээний  цэгээс иргэд картаа аль болох хүндрэлгүй  хурдан цэнэглээд авч явах ёстой гэсэн бодлогыг баримталдаг. Харин энэ цэг нь иргэдэд хамгийн ойрхон автобусны буудалд байвал зүгээр гэсэн зарчмаар төлөвлөгөө гаргасан. Бусад улс орнуудын жишгийг харахад мөн адил автобусны буудалд карт цэнэглэх төвөө ажиллуулдаг.  Олон улсад түргэн үйлчилгээний цэгүүд болох kfc,  burger king зэрэг сүлжээ газрууд өөрсдийн гэсэн  дотоод стандарттай.  Уг стандартаа биелүүлэхгүй бол салбараа  татан буулгадаг туршлага бий.  Хэрэв umoney  цэнэглэх төвтэй болвол бид ч гэсэн өөрийн гэсэн стандарттай болох төлөвлөгөөтэй байгаа. Камержуулалтын асуудлыг бас судалж байна. Камержуулалтын систем нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг хянах зэрэг олон давуу талтай. Бид цаашид үйл ажиллагаа илүү сайжруулж,  иргэдэд ойр, хүртээмжтэй ажиллах болно.” Хэмээлээ.

2jsn2k2ana Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

Улаанбаатар смарт карт компаниас нийтдээ 1557000 мянган карт борлуулсан ба үүнээс 1341000 мянга нь идэвхтэй ашиглагдаад явж байгаа юм байна. Үүнээс энгийн  том хүний карт 892000,  хүүхдийн карт 248000 тус тус борлогдсон байна. Мөн 104000  ахмад настан, 640 хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 29000, оюутан 64000 тус бүр ашиглагдаж байгаа.
Мөн тус компаний зүгээс  Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн  чиглэлийн  дагуу хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай карт гаргаж, том хүн 25000, хүүхэд 8000   төгрөгөөр авах боломжтой.  Мөн хөдөө орон нутгаас ирсэн иргэд 3600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжтой юм байна.
Тус компаний зүгээс Хаан банктай  хамтран  “Ситипасс” карт гаргасан бөгөөд  иргэд заавал цэнэглэх цэг дээр очих шаардлагагүй. Банкны салбарууд болон  интернэт  банк, мобайл, АТМ-ээс цэнэглэх боломжтой аж.

709a4376he Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

Мөн Юнител ХХК-тай хамтран NFC сим карт гаргажээ. Сим картын дотор чип суулгаж өгснөөр утсаараа автобусаны карт уншуулах төхөөрөмжтэй холбогдох боломжийг бүрдүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус компаний 499 цэг ажиллаж байгаа бөгөөд 317 нь түц  дэлгүүрүүд, 28 сонин борлуулах цэгүүд болон  И-март, Номин их дэлгүүр, юнител, скайтел, мобикомын гэрээт цэг гэсэн газруудад ажиллуулж иргэд картаа цэнэглүүлэх боломжтой ажээ.
Мөн  100 хувь картын хэрэглээнд шилжих ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газартай хамтран  картын  төвийг нэмэх, хэрэглэгчийн төвийг байгуулах, хугацаатай карт, апплейкшн гаргах, олон  нийтэд мэдээлэл өгөх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид umoney үйлчилгээний цэг байгуулах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here