Нүүр хуудас Соёл урлаг АНУ-ын Чикаго хотод монголчуудын дунд”Тулга”,”Хөх зөн”наадмууд боллоо.

АНУ-ын Чикаго хотод монголчуудын дунд”Тулга”,”Хөх зөн”наадмууд боллоо.

271
0

Америкийн нэгдсэн улсын хамгийн олон хүнтэй хотын нэг болох Чикаго хотод 6 сарын 2- 4 ний ѳдрүүдэд Америк дахь монголчуудын дунд 2 жил тутам зохион байгуулагддаг  “Тулга” уран угсийн наадам, “Хѳх зѳн” яруу найргийн наадам тус тус явагджээ. Ѳмнѳх жилүүдэд тус тусдаа явагддаг байсан энэхүү наадмууд энэ жил нэг дор хамтдаа зохион байгуулагдав. Тайз заслыг зураач Л.Мѳнхтѳр, Найдандорж нар урлаж, найруулгыг нь Мижиддорж хийж, уранзохиол яруу найрагт дуртай олон хүмүүсийн сэтгэл зүтгэл шингэж бүтсэн энэ наадмуудын ерѳнхий зохион байгуулагчаар  АМУЗН -ын тэргүүн Ѳ.Пүрэвсүрэн ажилласан юм. Америкийн Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэг  \АМУЗН\- ийн урилгаар энэ удаагийн арга хэмжээний хүндэт зочноор “Монгол Улсын Хѳдѳлмѳрийн Баатар”, “Ардын уран зохиолч”, “Соёлын гавьяат зүтгэлтэн”, яруу найрагч Б.Лхагвасүрэн,  “Соёлын гавьяат зүтгэлтэн” зохиолч, судлаач Д.Жамьян,  “Соёлын гавьяат зүтгэлтэн” нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, “Соёлын тэргүүний ажилтан” нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар хүрэлцэн ирж оролцсон юм.   “Тулга” уран үгсийн наадам.
Уламжлал болсон энэ наадмын 6 дахь удаагийн арга хэмжээнд Америкийн хот хотуудаас нийтдээ 15 уран уншигчид ирж оролцон эхний даваанд богино ѳгүүллэг, удаах даваанд яруу найраг уншиж ѳрсѳлдсѳн юм. Энэ арга хэмжээг нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, жүжигчин Батцэцэг, яруу найрагч Ѳ.Пүрэвсүрэн нар шүүв. Гурван даваанд оролцогчдын 2 давааны нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэн, эхний 3 байрыг урамшуулан шагнав. 1-р байр  Д.Энхдулам  Чикаго, 2-р байр Т.Оюун  Сан Франциско, 3-р байр Б.Амгалан  Денвэр.
  “Хѳх зѳн” яруу найргийн наадам
Америкт ажиллаж амьдарч буй монголчууд болон уран бутээлчид ѳѳрсдийн тэрлэсэн шүлгүүдээ уншиж уралддаг 2 дахь удаагийн энэ наадамд 11 оролцогч ѳрсѳлдѳв. Анхны удаад Чикагод болсон уралдаанд оролцсон бүтээлүүдийг эмхэтгэн “Хѳх зѳн” нэртэй яруу найргийн номыг АМУЗН хэвлуулсэн юм. Энэ арга хэмжээг яруу найрагч Х.Тэргэл, зохиолч яруу найрагч Б.Сарантуяа, яруу найрагч Х.Лхамжав нар шүүж шалгарууллаа.
1-р байр  Ш.Азжаргал Лос анжелес, 2-р байр Э.Эрдэнэ Вашингтон ДС , 3-р байр Б.Батсүх Лос Анжелес тус тус байр эзэллээ.
Арга хэмжээний сүүлийн орой Монголоос ирсэн зочид, уншигчид уран бүтээлчдийн хамтаар  “Уран бүтээлийн цэнгүүн”д оролцож нэгэн үдэш сэтгэлийн их цэнгэл эдэлцгээв. Аугаа яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай  “Боржигоны бор тал” шүлгээ Н.Жанцанноровын “Цагаан суварга” бүтээлийг амьд хѳгжмийн хамтлаг тоглосон аялгуу дор уншсан нь энэ үдшийн оргил хэмнэл нь байлаа. Б.Лхагвасүрэн гуай, Б.Сарантуяа, Ш.Бямбацогт, Б.Гантигмаа, Х.Тэргэл, Х.Лхамаа, Ѳ.Пүрэвсүрэн нарын бүтээлүүдийг сонсож, Б.Лхагавсүрэн гуайн сургаалт учирлалыг сонсон санааширхуй дор би лав ѳѳрийгѳѳ “азтай” хэмээн бэлэгшээж суусан.
Чикагогийн “Монгол мэдлэг” сургуульд багшилж байгаа Энхдулам, Хандмаа нар ѳѳрсдийн шавь нар болох, саяхан болж ѳнгѳрсѳн “Уран жиргээ” наадмын тэргүүн шагналт Нарандэлгэр, Мѳнх Ундрам, Номин нарыг авчирч энэ арга хэмжээн дээр оролцуулсан нь хичнээн сайхан санагдаж байв. Хожим нь энэ наадмуудын залгамж халаа болон түүчээлэх хүүхдүүд Америкт ѳсч хѳгжиж байгаа нь монголчууд бидний оюун сэтгэлгээний дархлаа болон тусгаар тогтнолын баталгаа болно. Оюун сэтгэлгээний ийм дархлааны тѳлѳѳ хичээл зүтгэл гарган ажиллаж буй олон сайхан багш нарт талархаж байнаа. Арга хэмжээний үеэр зочид зохиолчдын хийгээд Америкт уран бүтээлээ туурвиж байгаа уран бутээлчдийн номын үзэсгэлэн худалдаа гарлаа. Денвэрийн Х.Лхамжав маань “Нар гулгасан уул” шүлгийн номоо бүтээхэд чимэглэл зургийг нь зураач Ч.Ганбаатар урлажээ. Чикагогийн Д.Бишүүгарамын “Бродвэйн зѳрлѳг” номыг зураач Л.Мѳнхтѳр хянан тохиолдуулж, зураг чимэглэлийг нь бүтээжээ. Хэдийгээр ажил амьдралын нугачаанд амаргүй байгаа боловч, уран бүтээлдээ сэтгэлийн их зовинол, баяр, шаналлаа шингээж, хамтдаа ном бүтээж олон олон хүмүүсийн оюуны мэлмийг баясгаж яваа эрхэм андуудад баярлан талархмаар. Уран бүтээлийн их онгодоор учиглан зангидагдаж байдаг уран бутээлчид олширч, хамтдаа олон сайхан бүтээлүүдийг туурвиж байгаа нь “сайн цагийн сайхан эхлэл” хэмээн баярламаар.
Америкд  2011 онд Денвэрт Х.Лхамжав ахлагчтай “Тулга” клуб, 2012 онд Чикагод зохиолч Д.Энхболд, 2013 онд Вашингтон ДС- д Г.Галбадрах, 2014 онд Лос Анжелест Б.Ган Энхбаяр  “Монгол номын сан”, 2015 онд Денвэрт  Х.Лхамжав “Тулга клуб”, 2017 онд Чикагод Ѳ.Пүрэвсүрэн “АМУЗН” тус тус зохион байгуулагдаж байсан бол 2019 онд Вашингтон ДС- д 2 дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо. Арга хэмжээ болгон нь утга зохиол, яруу найрагт дуртай, гэгээлэг хүмүүсийн үүлзалтын их баяр болдог юм. Энэ их бүрэлдэхүүний цѳмийг нь бүрдүүлж байдаг Денвэрийн “Тулга” клүбын хамт олонд их баярлалаа. Энэ бүх учгийг зангидаж байдаг “АМУЗН” хамт олонд их баярлалаа. Цаг хугацаа болон мѳнгѳний “боол” бололгүй, энэ арга хэмжээг зорин ирж сэтгэлийн их цэнгэлийг эдэлж баясдаг үзэгчиддээ баярлалаа.  Ийм арга хэмжээг зохион байгуулахад тохиолддог бүх л бэрхшээлийг хамтдаа даван туулж, ар талыг нь дааж байдаг гэр бүлүүд болоод найз нарт нь их талархаж байгаа шүү. Дараагийн наадам даанч хол байна даа. 2019 онд Вашингтон ДС д уулзацгаая. хэмээн Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here