Аялагч АМАЙ лекц уншина
Дэлхийгээр аялагчид клуб аялагч нартаа зориулан сар бүр нэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ оны эхний арга хэмжээнд Жамбалсүрэнгийн Золбаяр буюу Монгол бадарчин Амай оролцож “Цаг хугацаагаар” лекцээ тавихаар болжээ.
Амай нь дэлхийн 86 орноор аялсан бөгөөд аяллын үеэр тохиолдсон сонирхолтой түүх, адал явдлууд, туршлага, зөвлөгөөнүүдээсээ хуваалцах юм. Мөн лекцийн үеэр сонирхсон асуултаа асуух боломжтой ажээ. Арга хэмжээ энэ сарын 27-ны өдрийн 18:00 цагт МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулагдана.