Монголын киночдоос орлон тоглогчид олон улсын хэд хэдэн том кино төсөлд амжилттай оролцож, ур чадвараа гайхуулсаар байна.
Монголд орлон тоглогчдын “Action crew” болон “Тэнгэрийн чоно” гэсэн хоёр баг бий. Тэд хоёр хөршийнхөө төдийгүй Ази бүр Холливудын кино төсөлд амжилттай оролцож байгаа.
Тухайлбал, “Action crew” болон “Тэнгэрийн чоно”-ын орлон тоглогчид энэ намар Холливудын “Мулан” киноны зураг авалтад оролцож, морьтон дайчдын дүрийг бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл “Action crew” багийн үүсгэн байгуулагч, гишүүн М.Лхагвасүрэн, Б.Нандин-Эрдэнэ нар шилдэг орлон тоглогчдын чадвар чансааг харуулсан Солонгосын “Revenger” тулаант кинонд ажилласан байна.
Монгол орлон тоглогчдын тоглосон эл бүтээл маргааш БНСУ-д нээлтээ хийнэ.
https://youtu.be/-5_jVmoKs2E