Нүүр хуудас Соёл урлаг Будаггүй төрхөөрөө сэтгүүлийн нүүр чимсэн Лэндсей Лохан

Будаггүй төрхөөрөө сэтгүүлийн нүүр чимсэн Лэндсей Лохан

253
0
Лохан
Будаггүй төрхөөрөө сэтгүүлийн нүүр чимсэн Лэндсей Лохан
Холливуудын уран бүтээлч, жүжигчин Лэндсей Лохан ирэх сард худалдаанд гарч буй Испанийн “l’Officiel’s” сэтгүүлийг чимсэн байна.

Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй сүүлийн хоёр жил ямар нэгэн загварын чиглэлээр бичдэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимээгүй юм. Сэтгүүлийн редакц уг дугаарын борлуулалт өндөр байна хэмээн твиттер хуудастаа бичжээ.

Тэрбээр сэтгүүлийн эхний нүүрийг будаггүй төрхөөрөө чимсэн байна. Лохан “Энэ бол миний жинхэнэ төрх” гэж ярив. Лохан өнгөрсөн оноос Оросын залуу тэрбумтан Егорь Тарасов гэгчтэй сүй тавьсан билээ.

Хос энэ оны дундуур тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм. Салалтын мэдээнээс өмнөхөн нь жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудастаа сүйт залуудаа зодуулж буй богино хэмжээний бичлэгээ байршуулсан нь олныг гайхшруулсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here