Нүүр хуудас Соёл урлаг Шүүдэрхэн хэнд дурлав !

Шүүдэрхэн хэнд дурлав !

824
0
Шүүдэрхэн
Шүүдэрхэн хэнд дурлав !
Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэж, эцэг эхийн хайр халамж, итгэл сэтгэлийг дааж яваа, уран бүтээлч бүсгүй бол П.Шүүдэрцэцэг.

Тэрээр “Ану хатан”, “Найзууд”, “9009” , “Гэнэтийн бэлэг”, “ Валентины захидал”, “Анирлагч” зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Хөөрхөн хүүхэн, сайн эхнэр, сэргэлэн найз бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээсэн буй.

Тэрээр тайзан дээр жүжиглэхийн сацуу өөрийн сонирхолоо ажил хэрэг болгон түүнийгээ улам хөгжүүлэх дуртай гэсэн. Харин хайр дурлалын талд “Mix” хамтлагийн дуучин Темпо нар хэний ч атаархлыг төрүүлэм сайхан хосууд байсан билээ. Нэг нэгэндээ дуу хүртэл зориулж явсан хосууд маань одоо хоёр тийшээ болж өөр өөрсдийн амьдралаараа амьдарч яваа.

Хэдий салсан ч гэсэн энд тэндхийн нэвтрүүлэгт оролцохдоо бие биенээ санадаг гэдгээ илэрхийлээд авдаг хосуудыг маань хэзээ эргэн нийлэх бол гэж харсан фенүүд нь цөөнгүй. Жүжигчин Шүүдэрцэцэг нэг хэсэг мэргэжил нэгт залуу болох Тодгэрэлтэй нэр холбогдож явсан ч тэдний үерхэл тодорхой бололгүй явсаар энэ шуугиан тэгэсгээд намжсан юм.

Харин уран бүтээлч бүсгүй маань саяханаас өөрийн шинэхэн хайр дурлалтайгаа учирсан бололтой. Өөрийн фэйсбүүк хуудсандаа цэцгийн баглаа авсан зургаа тавиад баярлалаа чамдаа хэмээн тайлбарлажээ. Удахгүй түүний хайрыг татсан залуу ил болох биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here