Нүүр хуудас Соёл урлаг Венецийн биенналид Монгол павилон нээгдлээ

Венецийн биенналид Монгол павилон нээгдлээ

261
0

Хоёр жил тутам зохион байгуулдаг Венецийн биеннали энэ сарын 11-нд нээлтээ хийлээ. Дэлхийн урлагийн олимп хэмээгдэх болсон уг арга хэмжээнд манай улс хоёр дахь удаагаа оролцож буй юм.

Энэ удаагийн арга хэмжээнд “Диваажингаас үлдэгсэд” сэдэвтэй үзэсгэлэнгээр оролцож буй. Анх манай улсаас тус биенналид гурван уран бүтээлч оролцож байсан бол энэ жилийн үзэсгэлэнг “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо” зохион байгуулж, 40 гаруй монголчууд нээлтэнд нь оролцжээ.

57 дахь удаагаа болж буй Биенналид энэ жил 86 орон үзэсгэлэнийн танхимаа байрлуулаад буй. 1907 оноос Бельги улс үзэсгэлэнгийн танхимаа байгуулснаар олон улсынх болж өргөжсөн Биеннали ирэх арваннэгдүгээр сарын 20 хүртэл зургаан сарын турш үргэлжилж, дүрслэх урлаг сонирхогчдын мэлмийг баясгах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here