UBS телевизийн уран бүтээлч хамт олон хоёр жилийн хугацаанд бүтээсэн “Говийн домог” уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилууллаа. Хүнхэр тайгаас өмнийн их говь руу уран бүтээлчдийн эрэл хайгуул, кино аялал “Говийн домог” бүтээлээр ийнхүү үргэлжилж байна.
Аялгуу эгшиглэнт морин хуур хөгжим Монголоос үүдэлтэй шүү гэдгийг уран бүтээлээрээ тамгалж үлдээхээр зорьсон нь ийн байгаа оножээ. Халуун хүйтний заагт нэг цул болж, нэг сэтгэлээр хөдөлмөрлөж, нэгдсэн энэ залуус аяны богцоо дөрөвдүгээр сарын 12-ний өдөр IMAX кино театрт нээснээр ийн задаллаа.
Хүмүүний зүрх сэтгэл, орчлонг зөөллөдөг аялгуу эгшгийн домог говь нутгаас эхтэй. Зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшгийн тухай домгийн кино өндөр үүдээ ийн нээлээ.
Говийн домог МУСК
“Говийн домог” уран сайхны кино нь аялгуу хуурын эгшиг, Галбын говийн бахдам сайхныг үзэгч танд харуулах юм. Домгийн хэмээх тодотголтой тус уран бүтээл нь зураачдын ажилд хамгийн их цаг зарцуулсан байна.
“Говийн домог” УСК-нд 500 гаруй уран бүтээлчид оролцжээ. Түүнчлэн “Говийн Домог” кино төслийн багийнхан нүүр хувиргалтын бүх хэрэглэлийг дэлхийн кино урлагийн жишиг түвшинд бэлдсэн гэдгийг онцлох байна.
Тус уран бүтээлд хоёр улирлын өнгө гарна. Энэ ч үүднээс зураг авалт хоёр жилийн хугацаанд үргэлжилжээ. Хуурын аялгуу эгшигтэй хамт өрөмтөн шаргалтсан говийн их тал, Ёлын ам, Гэгээтийн сэрүүн тунгалаг ус, оргилсон хавцлууд, Баян заг гэх мэт байгалийн үзэсгэлэнт тогтцууд дэлгэцэнд мөнхөрчээ.
Түүнчлэн “Говийн домог” УСК-ны гол дүрийн жүжигчин буюу Иглэр хааны дүрийг бүтээсэн Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисовичын хувьд үл мартагдах нэгэн дурсамжийг үлдээсэн байна.
Кино натурын үеэр үзэсгэлэнт говь нутгаас хүүтэй болгож өгөхийг хүсдэг байж. Харин удалгүй түүний хүсэл биелж, 17 жилийн дараа охиндоо дүү, удмаа залгах нуган үрээ өлгийдөн авсан гэдэг. Говь нутаг хүслийг нь биелүүлсэн шүү гэсэн мэт элс шиг хонгор шаргал гэзэгтэй хүү мэндэлжээ. Тиймдээ ч тэрээр хүүдээ ГОВЬ хэмээх алдрыг хайрласан байна. Говь хүү өдгөө хоёр нас хүрчээ.
Өмнийн цэнхэр говийн нэгэн гайхамшигийг 2018.04.12-ноос эхлэн кино театруудад гарах “ГОВИЙН ДОМОГ” киноноос тольдоорой.
13r zuun tsogtsolboryn nomyn urguunii ardhan tald l zuragaa avch bnleeshd xaxa. Gobi.d zurgii n avsiimuu kk 16 ony zun tend yavj bhda taarsan, ta nar yu hiij yu hiij bgan gsn chin Gobi.n Domog kino hiij bga ghee rn soniuch zangaar tgd yaagad end zuragaa avch bgan gsn chin chmd yamar hamaatain gesiishd haha neeh muuhai haritsaany soyolgui yumnuud bnlee orlon toglogchid n!
Сайн байна уу? Тус кино нь маш удаан хугацаанд зураг авалт нь хийгдсэн, зарим нөхөөс зургуудыг павилион засах болон маш олон жижиг обьект дээр авдаг юм шүү. Галбын говьд кино уран бүтээлчид байрлаж киногоо хийсэн байдаг юм. Баярлалаа