Германы домогт “BoneyM” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
Шинэ оны өмнөхөн буюу энэ сарын 30-ны үдэш “Crocus Event Hall”-ын тайзнаа дэлхийн домог “Boney M” хамтлаг ганцхан удаа тоглох юм. Одоогоос 41 жилийн тэртээ (1976) Германы алдарт диско хамтлаг болох “BoneyМ”-ыг тус улсын нэрт хөгжмийн зохиолч, продюсер Фрэнк Фариан (Frank Farian) үүсгэн байгуулж байсан түүхтэй.
