ХБНГУ-ын Хессен мужийн Бад Вилбел хотын Каммер найрал хөгжмийн чуулгын 30 гаруй хөгжимчин “Bach in Ulaanbaatar” тоглолтоо Улсын филармонийн тайзнаа өнөөдөр /2019-07-04/ толилуулна.
Монгол Улсын Консерваторийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд, тус сургуулийн багш, оюутнуудтай хамтран тоглох юм.
Тоглолтод оролцохоор ХБНГУ-д амьдарч, уран бүтээлээ туурвидаг “Хатан” хамтлагийн шанзчин Н.Уранчимэг, “Хөх Монгол” хамтлагийн морин хуурч Б.Золзаяа нар эх орондоо ирээд байгаа ажээ.