Дизайнер Д.Отгонжаргал “Өвөрмонголын загварын ертөнц”-д өрсөлдөнө
Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг “Гоёлын даашинзны хатанхаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз.
Тэрбээр Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд “Cabi” нэрээр нэвтэрч, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн байна.
Монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн төрх донжийг хараад аргагүй сэтгэл хөдөлнөм.