Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Нара ТАРГАЛАЛТ-аа бут цохино

Дуучин Нара ТАРГАЛАЛТ-аа бут цохино

1181
0
Duuchin-Nara
Дуучин Нара ТАРГАЛАЛТ-аа бут цохино

Нара буюу М.Нарантуяа сүүлийн үед дуучин гэх тодотголоосоо илүүтэй бизнес, телевизийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж, завгүйхэн амьдарч байгаа. Өвчний улмаас нэлээд мяраалсан дуучин бүсгүй жингээ хаяхаар сэтгэл шулуудсан байна.

Гэхдээ бооцоотой. Тодруулбал, “Сүлд спининиг”-ээс илүүдэл жинтэй хүмүүсийн дунд бооцоот тэмцээн зарлаад буй гэнэ. Тэмцээний шагналын сан нийтдээ 100 сая төгрөг байх аж. Төрөл тус бүрд ялсан ялагч 30,000,000 төгрөгийн эзэн болох аж. Дуучин бүсгүй маань өөхөндөө баяртай гэж хэлэхээр шийджээ.

duuchin-Nara-01
Дуучин Нара

Нара “Миний маргааш дуусахгүй юм байна, дуусашгүй үргэлжлэх маргаашдаа баяртай гэж хэлье. Дундаршгүй нэмэгдэх өөхөндөө баяртай гэж хэлье. Зөндөө л тааваараа байж амттай амтгүй янзан бүрийн юм хивлээ, өвчин хууч байна гэж өөрийгөө удаан хаацайллаа. Адилхан л бие организмтай таргалалттай хүмүүс лаг лаг тураад байхад би чадахгүй гэх юу байдаг юм” гэж нүүр номдоо бичжээ.

Түүний оролцох энэхүү тэмцээн арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэх гэнэ. Ямартаа ч эрүүл зөв аргаар, таргалалтаа бут цохихоор шийдсэн түүнийг хүлээх л үлдлээ.

https://www.facebook.com/Nara.Munkhtur/videos/2145752382124256/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here