Уран бүтээлээрээ олон нийтэд хүндлэгдэж хайрлагдахын сацуу амьдралынхаа баяр жаргалыг хуваалцдаг уран бүтээлч бол Дуучин Т.Дэлгэрмөрөн.
Нэгэн насны хайр, амьдралынхаа тулах багана, түших ханиа алдсан дуучин залуугийн харуусал гунигийг үгээр илэрхийлэхийн аргагүй биз. Ухаантай чадалтай эр хүн байж, үрийнхээ ээж, хайртай бүсгүйнхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж чадсан Т.Дэлгэрмөрөнгөөр үзэгч, сонсогч олон нь бахархаж байгаа билээ.
Тэрээр Монголынхоо ард түмэн, сонсогч олондоо өөрийн бие даасан арван жилийн дараах тоглолтыг хүргэхээр товоо зарласан билээ. Тэгвэл хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлчийн маань тоглолт өнөөдөр бөхийн өргөөнөө үзэгч олонтойгоо учран золгоход бэлэн болжээ. Тоглолт уран бүтээлчийн болон түүний бяцхан охины ТӨРСӨН ӨДӨРтэй давхцан таарч байгаа билээ.
Дэлгэрмөрөн маань тоглолт болон төрсөн өдрийнхөө баяраар гангарах дэгжин хослолоо олон нийтэд гайхуулахын сацуу бүхэл бүтэн нэг өдрийн өмнө бүхнийгээ бэлдэж цэгцэлсэн гэнэ шүү. Авьяаслаг уран бүтээлч танд сайн сайхныг хүсэн ерөөе.