Жүжигчин О.Амгаланбаатар өөрийн цахим хуудсыг жинхэнэ утгаар ашигладаг нэгэн. Үзэл бодол, бодсон санасан зүйлсээ чөлөөтэй илэрхийлэх индэр нь гэлтэй.
Өдөр тутмын амьдрал, уран бүтээл, таалсан таалаагүй зүйлийнхээ тухай бодол санааг цахим хуудсаараа дамжуулан хүчтэй илэрхийлдэг.
Цэцэн үг цээжинд гэдгийн адил түүнд бичих, нийтлэх авьяас байна шүү хэмээн магтах найзууд ч олон бололтой.
Өөрийгөө хүүхэмсэг нэгэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан удаатай тэрээр эхнэртэй болж буй бөгөөд үүнийгээ ч олон нийтийн дунд ил тод, бахархалтайгаар зарлаад авчээ.
Бүжигчин Бямбаагаас салсан тухайгаа гунигтайхан зарлаж байсан тэрээр энэ удаад түүнийг тавьж явуулалгүй дэргэдээ үүрд үлдээхийг хүссэн бололтой.
Хосууд эргэн нийлж хамтын амьдралаа зохиохоор болоод буй бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгаж магадгүй хэмээх шуум нисэж эхэлсэн байна. Энэ жилдээ багтаан гэр бүл зохиох төлөвлөгөөтэй байгаа хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан жүжигчин Амгаа ийнхүү санасандаа хүрсэн бололтой.