Урлаг хэмээх салбар олон нийтийн соён гэгээрүүлэх, цэнгүүлэн хөгжөөх үүрэгтэй байдаг. Үүний хажуугаар тухайн хүнээс ямагт гоё сайхан, гоо үзэмжтэй байхыг шаарддаг онцлогтой салбар.
Энэхүү үүргийг өөрийн хэмжээнд гүйцэтгэн яваа уран бүтээлч бол жүжигчин Б.Цэцэг.
Тэрээр хамгийн сүүлд “Mongolian Connection” кинонд дүр бүтээсэн бөгөөд тус кино нь энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн ёслолын үеэр жүжигчин Б.Цэцэг СТА цол тэмдгээр шагнуулсан байна.
Б.Цэцэг “Гэнэтийн бэлэг дүүрэн сэтгэл догдлуулсан үдэш байлаа. БСШУЯ-аас МУСТА цол тэмдгээр шагнагдсандаа туйлын их баяртай байна. Миний хувьд энэ шагнал нэр хүндийн хэрэг байх болно. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээжээ.