Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин Д.Энхбаяр хоолойгоо “ТОСЛОГ”…

Жүжигчин Д.Энхбаяр хоолойгоо “ТОСЛОГ”…

532
0
Жүжигчин Д.Энхбаяр хоолойгоо “ТОСЛОГ”...
Жүжигчин Д.Энхбаяр хоолойгоо “ТОСЛОГ”...
Жүжигчин Д.Энхбаяр хоолойгоо “ТОСЛОГ” гэж тодотгов
“Танд 80 сая төгрөг, надад найман асуулт байна” хэмээн нэвтрүүлгээ эхлүүлдэг жүжигчин Д.Энхбаяр урлагийн хүн болох замаа телевизэд тайз засагчаас эхэлсэн гэдэг.
Тайзны, гэрэл, чимэглэл, шат зөөдөг хүү, кинонд дуу оруулж буй жүжигчдийг хараад л энэ ажилд сэтгэл татагдсан юмсанж. 1999- 2010 он хүртэл МҮОНТ-д ажиллахдаа нийт 30-аад монгол кинонд дуу оруулжээ. Тэрээр өөрийнхөө хоолойг “Миний дуу хоолой тослог, үүгээрээ л ялгардаг” хэмээн тодорхойлдог юм билээ.
enkhbayar
Жүжигчин Д.Энхбаяр

Боловсрол телевизын “80 саяын уналт” нэвтрүүлэг хөтөлдөг түүнийг найзууд нь “мөнгөнд дургүй ганц хүн” хэмээн цаашлуулдаг гэнэ. Учир нь “Долоо хоног бүр 80 сая төгрөг хардаг. Ямар санагддаг вэ? ” гэсэн асуултад тэрбээр “мөнгийг хүн л бүтээдэг. Тиймээс би мөнгийг шүтэж амьдардаггүй” хэмээн хариулжээ.

Уран бүтээлийн ажлын хажуугаар тэрээр аяллаар явах дуртай. Номын хорхойтон тэрбээр дэлхийн улс орнуудын үүх түүх, сонин содон барилга байшин, үзэсгэлэнт газар гээд бүгдийг нь цээжээр  мэддэг болчихсон гэлцдэг.

Номоос уншиж хэдийн танил болсон газруудаа зорин очиж, сонин содонтой нь танилцах нууцхан мөрөөдөлтэй явдаг гэнэ.

enkhbayar
Жүжигчин Д.Энхбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here