Жүжигчин М.Баярмагнай: Шүүмж талархал бидэнд хамгаас ҮНЭТЭЙ
Хүсэн хүлээсэн шинэ жил, шинэ оны баяр улиран өнгөрлөө. Өнгөрсөн бүхэндээ дүгнэлт өгч, ирэх ондоо хийж бүтээх ажил хөдөлмөрөө төлөвлөсөн 2018 он бид бүхнийг угтан авлаа. Хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд өөрсдийн авьяас билэг, ур чадвараа зориулдаг онцлогтой салбар бол тайз дэлгэц, урлаг соёлынхон байдаг.
Тэр дундаа нийгмийнхээ сайн мууг хошин үзүүлбэрээр илэрхийлдэг хошин урлагийнханы уран бүтээлийг бид бүхэн шитмэн үздэг. Хошин урлагийн МАСК продакшн “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” хэмээх УСК киног үзэгч олондоо өргөн барьсан билээ.
Хүч хөдөлмөр, оюун санаагаа гарган байж бүтээгдсэн тус уран бүтээлийн алдаа оноог үнэн зөвөөр хэлж өгөхийг жүжигчин М.Бяармагнай хичээнгүйлэн гуйжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа ” “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” УСК хүлээн авч үзээрэй. Та бүхэн 5000 төгрөгөөр үзсэндээ харамсахгүй гэж бодож байна. Та бүхний шүүмж болон талархал бидний дараа дараагийн уран бүтээлд хэрэг болох юм. Гол нь үнэнийг хэлээрэй. Шинэ оны мэнд.” хэмээн бичжээ.