Загварын ертөнцөд нэгэн содон дүр төрх, шинэлэг байдлаар ялгарч буй охид бол “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогчид эгч дүү Томи, Жерри нар юм.
Тэдний жинхэнэ нэрийг Цэцэгсайхан, Цэцэгмаа гэдэг бөгөөд Орос улсад амьдарч байхдаа Томи, Жерри нэрийг авч байжээ. Томоо, Жижигээ хэмээх нэр явсаар Орос хүүхдүүд дуудахад эвтэйхэн болж Томи, Жерри болсон бөгөөд эх орондоо ирсний дараа өөрсдийн жинхэнэ нэрэндээ дасах гэж багагүй хугацааг зарцуулсан аж.
Тэдний эцэг эх ч мөн загварын тал дээр чамгүй мэдрэмжтэй хүмүүс байдаг бөгөөд төрсөн эгч нь загварынхан дундаа алдартай загвар зохион бүтээгч аж.
Эгч дүүс туян саяхан үндэсний “Гоёо” брэндийн нүүр царай болж, хувцсыг амилуулжээ.