АНУ-ын кино найруулагч, “ЭММИ”-ийн хоёр удаагийн шагналт Тони Гербер өнөөдөр манай сургуульд зочилж оюутнуудад мастер класс заалаа.
Тони Гербер нь National Geographic-т зориулан дэлхийн хамгийн алслагдмал, аюултай газруудад очин кино зураг авч, бичиж, найруулж байсан нэгэн юм.
Хамгийн сүүлд тэрээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Michelle Obama-ийн Африкт зочлон, охидын боловсролын талаарх асуудлын хѳндѳн хийсэн CNN Films-ийн “We Will Rise” киног найруулан Америкийн Телевизийн Академиас 2017 оны хүндэт шагнал хүртсэн билээ.
