Нүүр хуудас Соёл урлаг Монгол Улсын соёлын элчээр зураач С.Заяасайхан томилогдлоо

Монгол Улсын соёлын элчээр зураач С.Заяасайхан томилогдлоо

1008
0

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зураач С.Заяасайханд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг бөгөөд сүүлийн 17 жил АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here