Нүүр хуудас Соёл урлаг МУГЖ Б.Дашдондог, ‘The Hu’ хамтлагийг Дэлхийд сойно

МУГЖ Б.Дашдондог, ‘The Hu’ хамтлагийг Дэлхийд сойно

319
0
the-hu
МУГЖ Б.Дашдондог, 'The Hu' хамтлагийг Дэлхийд сойно

Монгол өв соёл, үндэсний урлагийг дэлхийд таниулж буй “The HU” хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцлоод буй.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог продюсерээр ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж.

Тэд өвөрмөц, этгээд, сонирхолтой, зэвүүн гэх тодотголуудаар ялгарч байна. Хөөмий, хархирааг Рок урсгалруу өөрчилж үндэсний хэв шинж, үнэт зүйлсийг үзэгчдийн сонорт хүргэж байна. Хамтлагийн гишүүд хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглодог аж.

“The HU”
“The HU” хамтлаг

Дашрамд,  “The Hu” хамтлагийн ”Wolf totem” дуу анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here