Нүүр хуудас Улс төр Ардчилсан намын дэд дарга нар сонгогдлоо

Ардчилсан намын дэд дарга нар сонгогдлоо

245
0
v
Ардчилсан намын дэд дарга нар сонгогдлоо

Ардчилсан нам 29 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийв. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Пүрэвдорж, ОХУ-ын суух онц бөгөөд Элчин сайд асан Б.Дэлгэрмаа гэсэн зургаан дэд даргатай боллоо.

Өмнөх Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг дэд даргаараа сонгоод байсан юм. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарын гишүүд өмнө нь намын үйл ажиллагаанд идэвх санаачлагагүй оролцсон, татвар төлөөгүй гэх шалтгаанаар ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан юм. Гэвч намын дүрмийн дагуу дахин ротаци хийх, тэрхүү ротацийн сонгуульд хасагдсан гишүүд дахин оролцох боломжтой гэдгийг тухайн үеийн намын удирдлага хэлж байсан юм. Ингээд ирэх 2020 оны сонгуулийн өмнөх жил сүүлчийн ротаци хийх намын дүрмийн дагуу ротаци хийх, намын дэд дарга нараа сонгожээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд ҮБХ-ны ротацид Төв аймгаас сонгогдсон бөгөөд бүр намын дэд дарга болов.

УИХ-ын сонгуулийн жил ҮБХ-ны гишүүдийн дунд ротаци хийхгүй, зөвхөн ҮБХ-ны гишүүн л УИХ-ын сонгуульд нэр дэвших дүрэм АН-д үйлчилж буй. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн АН-ын ҮБХ-ны гишүүдийн ротаци явагдсан. ҮБХ нь залуучууд, эмэгтэйчүүд, чөлөөт гэсэн сонголттой. Тэгвэл 2020 оны сонгуулийг угтсан, нэр дэвших санаатай хэд хэдэн хүн бууриа сэлгэсэн бол зарим нь шинээр сонгогдон ҮБХ-ны гишүүн болжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргээс сонгогдсон бөгөөд тэрбээр МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой би өрсөлдөнө гэдгээ хэлж байсан удаатай. Ерөнхийлөгчийн төрсөн ах Х.Баттуул энэ удаад Хан-Уул дүүргээс ҮБХ-нд сонгогджээ.

 эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here