МУГТ Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа САЙН САЙХАНД зарцуулна
Америкийн мэргэжлийн боксын дэвжээнд тулалдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улс орныхоо төлөө зарцуулна гэж өөрийн “Facebook” хуудсандаа бичжээ. Тодруулбал тэрбээр шагналын мөнгө болох олон мянган ам.долларын зургаа “Энэ улсын сайн сайханд 50 хувийг нь зарцуулна аа, ирээдүйд. Амлая” хэмээн постолжээ.
2012 оны Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт 2015 оны гуравдугаар сарын 13-нд мэргэжлийн боксын дэвжээнд анхны тулаанаа хийж байснаас хойш өдийг хүртэл есөн тулаан хийхдээ нэг ч ялагдал хүлээгээгүй юм.