1990-ээд оны сүүлчийн цаг хугацаа бол хөвгүүдийн хамтлагийн алтан үе байсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
“Титэм”, “Шигтгээ”-гээр эхэлсэн энэ давлагаа “Камертон”, “Номин талст”, “Сүнс”, “Салхи” гэж үргэлжилнэ. Охидын зүрх сэтгэлийн нууцхан шүтээнүүд одоо хэдийн буурь сууж, өнөр өтгөн өрхийн тэргүүн, нэртэй бизнесмен, зарим нь төрийн хар хүн болсон ч байдаг.
Гэвч урлаг гэдэг зүйлд дурласан зүрх сэтгэл нь тэднийг зүгээр суулгадаггүй бололтой. Нэгэн цагт хүчтэй өрсөлдөгч явсан “Номин талст” хамтлагийн залуус гурван жилийн дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр уулзалджээ.
Энэ мөчийг дахин давтагдашгүй хэмээн тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн уулга алджээ.