Нүүр хуудас Соёл урлаг Оддын үсчин Д.Одонгоо 20 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

Оддын үсчин Д.Одонгоо 20 жилийн ойн баяраа тэмдэглэнэ

513
1
uschin-odongoo
Монгол Улсын Мастер Үсчин, “VIDAL” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо

Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулах энэ эмэгтэйг урлаг соёлынхон илүүтэй сайн мэднэ.

Гоо сайхны салбарт үсчний мэргэжлээр тасралтгүй 24 жил ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа Д.Одонгоогийн амжилтынх нь үндэс түүний нөр их хичээл зүтгэл юм.

Тун удахгүй “Одонгоо” салоны 20 жилийн ойн баяр болох гэж байна. Монголын рок, поп, соёл урлагийн бүхэл бүтэн нэг үеийн өнгө төрхийг тодорхойлогч бүсгүйн алдарт салоны ойгоор Монголын рок попын бүх оддын тоглолт болохын зэрэгцээ Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэрийг нэгэн тайзнаа амилуулах юм байна.

Түүнээс гадна 20 жилийн ойд зориулан Д.Одонгоогийн шавь нарын үүсгэн байгуулсан 25 салон арванхоёрдугаар сарын 10-ны 11.00-14.00 цагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Түүний олон зуун шавь нараас мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар нь Дэлхий, Ази, Европ тивийн аваргын болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аваргын олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

2016 онд БНСУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын 5 үсчин медаль хүртсэний 4 нь Д.Одонгоогийн шавь байсан юм.

Ийн Монголын оддыг гоёж, үс, гоо заслын салбарт од-мэргэжилтнүүдийг төрүүлэгч Оддын үсчин Д.Одонгоогийн салоны 20 жилийн ойн баяр нижгэр болох төлөвтэй.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here