Нүүр хуудас Соёл урлаг ОУ-ын Моножүжгийн уралдаант фестиваль боллоо.

ОУ-ын Моножүжгийн уралдаант фестиваль боллоо.

332
0
Монгол Улсаас
ОУ-ын Моножүжгийн уралдаант фестиваль боллоо.
Монголын Моножүжгийн төвөөс санаачлан зохион явуулсан “Ялагчдын цуваа” Олон улсын Моножүжгийн уралдаант фестивальд Польш улсын Кропка театрын жүжигчин КАМИЛА КАМИНСКА “Карамазов эмэгтэй” жүжгээрээ 2017 оны ялагчаар шалгарлаа. ОХУ, ХБНГУ, Израиль, Польш, Солонгос, ОХУ-ын Буриад зэрэг улс орнуудын нийт 10 гаруй моно жүжгийн төлөөлөл оролцжээ.

 Монгол Улсаас-  УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш “Цовдлогдсон Прометей” жүжгээрээ, жүжигчин С.Дамдин Ш.Гүрбазарын “Ганцууд”, жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш “Чөлөөт хос”, жүжигчин Г.Баттөмөр “Гарпагон” жүжгээр

Израиль улсаас- жүжигчин Татьяна Хазановски “Хааны захидал”

ОХУ-аас- жүжигчин Баатр Колаев “Хамара” жүжгээр, жүжигчин Анастасия Трушева “Наташагийн мөрөөдөл”, жүжигчин Николай Горохов “Гараа надад өгөөч” зэрэг жүжгээр оролцсон байна.

Шилдгээр шалгарсан “Карамазов эмэгтэй” жүжгийг Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Карамазовын ах дүүс” романаас сэдэвлэн найруулсан. Уг романы эмэгтэй дүрүүд болох Хатагтай Чоклаков, Грузцена нарын дүрд Камила Каминска тоглоно.

Өнөө үеийн эмэгтэй хүний жирийн нэгэн дотоод мэдрэмжийг энэхүү роман дээр сэтгэл мэдрэлийн гажиг хэмээн үздэг байсныг, эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн өөрсдийнх нь айх айдсын хохирогч болж байсныг энэ жүжгээр дамжуулан харуулна. Камила Каминска нь 2014 онд Польшийн хамгийн нэр хүндтэй Кино Урлагийн сургуулийг төгссөн бөгөөд Польшийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг юм.

ШАГНАЛ- 2014 “Алтан Маск” шагнал. Польш улс, Лодзь хот, 2008 Тадеуз Канторын нэрэмжит Театруудын II Наадмын 1-р байрны шагнал хүртэж байжээ.

“Ялагчдын цуваа” ОУ-ын Моно жүжгийн фестиваль наадмын шүүгчээр:

-ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театрын институтын Моножүжгийн форумын дэд ерөнхийлөгч хатагтай Нина Мазур,

-ОХУ-ын Владимир хотын Драмын академик  театрын захирал, ОХУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Борис Гунин,

Улсын Драмын Эрдмийн театрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх нар ажилласан юм.

Энэ жилийн наадамд Оросын телевизийн  сурвалжлагын баг хүрэлцэн ирж бүрэн хэмжээний сурвалжлага, нэвтрүүлэг хийхээс гадна Солонгос улсын Кюн ги Их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор Чунг Дон Хэ “Азийн Моножүжгийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт хийж тус сургалтын үйл ажиллагаанд СУИСургууль болон мэргэжлийн уран бүтээлчид жүжигчид оролцож амжилттай боллоо .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here