Монгол Улсын аварга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү спортын замналаас татгалзжээ. Тэрээр АНУ-ын Миссури мужийн Цэргийн академийг тун саяхан төгссөн байна.
Төгсөлтийн баяраар “Cadet who conducts him with honor” хүндэт шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ. Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж.
Хүүгийнхээ төгсөлтийн баярт оролцсон ээж Ч.Мичидмаа нь,
“Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн бүх хөвгүүд, эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг бөгөөд Сэлэмний ёслол нь нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг” хэмээн хэлжээ.