“UBS” телевизийн дэлгэцийн уран бүтээлүүдээс уран бүтээлийнхээ гарааг амжилттай эхлүүлсэн бүсгүй бол Дуучин, жүжигчин Ч.Очгэрэл.
“Мартагдашгүй намар”, “Содура”, “Говийн домог” УСК-д гол болон туслах дүрийг чадварлаг амилуулсан түүнд олон нийт ОНЦ үнэлгээ өгдөг.
Тэгвэл жүжигчин бүсгүй тавдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн “Зуун жилийн эморол” УСК-ны нээлтийн үеэр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Түүний хувьд “Зуун жилийн эморол” УСК-ны гол дүрд тогложээ. Хэдэн жилийн хугацаанд уран бүтээлээс илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулсан тэрбээр урлагийн салбарт ийнхүү эргэн ирж байгаа бололтой.